ЖЭЖҮ ХОТЫН ХИЙН ТҮЛШНИЙ ХОЛБОО МОНГОЛ УЛСЫН ХИЙН ТҮЛШНИЙ ХОЛБООТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦОВ.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа 2025 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Жэжү хотын тусгай эрхт өөртөө засах мужийн Хийн түлшний худалдааны нийгэмлэгийн ТУЗ-ын дарга Жон Юүн Нам тэргүүтэй төлөөлөгчдийг Консулын газрын байранд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Жон Юүн Нам дарга нийгэмлэгийн үйл ажиллагааг танилцуулж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудалд анхаарал хандуулж буйгаа онцлон тэмдэглэлээ. Тэрээр хийн түлшний худалдаа, борлуулалтын салбар Монгол Улсад харьцангуй шинэ тул аюулгүй ажиллагааны чиглэлээр БНСУ-ын туршлагаас суралцах, мөн ижил төстэй байгууллагатай хамтран ажиллаж туршлага солилцох сонирхлоо илэрхийлэв.
Консул Ц.Жадамбаа саналыг хүлээн авч, Монгол Улсад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай холбон, хамтын ажиллагаа тогтооход дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.