images

ПУСАН ХОТНОО ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРАА НЭЭЖ БУЙ БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫН 80 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-09-03

19

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын тусгаар тогтнолын 80 жилийн ойг тэмдэглэх Хүндэтгэлийн арга хэмжээ 2025 оны 9-р сарын 02-ны өдөр Пусан хотын Лотте зочид буудлын хүлээн авалтын танхимд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа урилгаар оролцов.

Мөн тус арга хэмжээнд БНХАУ, ОХУ, АНУ, Казакстан зэрэг улсын Ерөнхий консулууд, Пусан хотын Хэүндэ дүүргийн засаг дарга Ким Сон Сү, Тэгү хотын Олон улсын харилцааны элчин сайд Жон Хэ Гуан болон бусад олон улсын төлөөлөгчид хүрэлцэн ирэв.

Вьетнам Улс 1945 оны 9 дүгээр сарын 2-нд Ханой хотын Бадинын талбайд Хо Ши Мин даргын удирдлага дор тусгаар тогтнолоо тунхаглаж, “Вьетнамын Ардчилсан Бүрэн эрхт улс”-ыг байгуулснаа албан ёсоор зарлаж байсан билээ. Түүхэн энэ өдөр нь Вьетнамын ард түмэн 100 гаруй жил үргэлжилсэн хуучин ба шинэ колоничлолын ноёрхлыг эцэс болгож, үндэсний тусгаар тогтнол, социализмын шинэ эрин үеийг эхлүүлсэн чухал үйл явдал болсон юм.