ЗАРЛАЛ
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Пусан хотод суугаа Консулын газар хамтран 2025 оны 9-р сарын 20-ны өдөр /Бямба гараг/ Өмнөд Чолла мужийн Гванжу хотод ЯВУУЛЫН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлэх тул тус бүс нутагт болон түүний ойр орчмын хотуудад оршин суугаа иргэд Та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.
Үйлчилгээ үзүүлэх байгууллагууд:
- ЭСЯ-ны Консулын хэлтэс
- Пусан дахь Консулын газар
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
- Сөүл дэх “Төрийн банк”
“Хаан банк”-ны төлөөлөгчийн газар
- GME – Мөнгөн шилжүүлгийн компани,
-“ I leas” санхүүгийн байгууллага
Консулын үйлчилгээтэй холбоотой асуудлаар 051-465-9996 холбогдоно уу.