images

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ХАРИЛЦААНД ОНЦГОЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГ ХАНАРЭ САН БОЛОН ХУНБОБСА ХИЙДИЙН ХАМБА ШИМ САНД ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА.

Үйл явдлын мэдээ

2025-09-01

50

Бүгд Найрамдах Солонгос Улсын Зүүн бүсийн өмнөд нэгдсэн “Монголоороо гоёцгооё” наадмыг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Хунбобса хийдийн хамба лам Шим Санд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр талархал илэрхийлж, талархлын өргөмжлөл гардууллаа.

Хунбобса хийд болон Ханнарэ соёлын сан нь Монгол, Солонгосын ард иргэдийн соёл, уламжлалыг дэмжих, хоёр орны харилцааг бэхжүүлэх үйлсэд тогтмол хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд энэ удаагийн “Монголоороо гоёцгооё” наадам өндөр ач холбогдолтой болж өнгөрөхөд онцгой дэмжлэг үзүүлсэн юм. Түүнчлэн жил бүр уламжлал болон Пусан хотноо зохион байгуулагддаг “Монголын кино наадам” болон Консулын газраас зохион байгуулдаг соёлын арга хэмжээг тогтмол дэмжиж, Монгол, Солонгосын ард иргэдийн соёлын харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.