СОЛОНГОС-МОНГОЛЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.
Консул Ц.Жадамбаа нь Тэгү хотын Солонгос-Монголын холбооны дарга Ким Сан Ён, нарийн бичгийн дарга Гүон Геэ Сон нарыг хүлээн авч уулзлаа.
Солонгос-Монголын холбоо нь Тэгү болон Умард Кёнсан мужид үйл ажиллагаа явуулдаг, олон улсын байгууллагад албан ёсоор бүртгэгдсэн төрийн бус байгууллага бөгөөд нийт 39 гишүүнтэй. Тус холбоо нь Монгол, Солонгосын харилцааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
Уулзалтын үеэр тус холбооны зүгээс Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудад сурах бичиг нийлүүлэх, анги танхимын тохижилт хийх зэрэг ажлыг зохион байгуулж байгааг танилцуулж, цаашид Улаанбаатар хотын асрамжийн газруудад сайн дурын ажил зохион байгуулах, тусламжийн бараа, материал хүргэх асуудлаар харилцан санал солилцов.
Мөн Монгол Улс болон БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдах “БНСУ-ын Өмнөд бүсийн нэгдсэн наадам” арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн оролцох талаар ярилцав.