images

КОНСУЛ Ц.ЖАДАМБАА БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙ КОНСУЛ АСЛАН М.АСКАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Үйл явдлын мэдээ

2025-05-14

18

Консул Ц.Жадамбаа 5 дугаар сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Ерөнхий консул Аслан М.Аскартай танилцах уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын ард иргэдийн түүхэн найрсаг харилцааг онцлон тэмдэглэж, олон улсын түвшинд харилцан дэмжиж ирсэн уламжлалт нөхөрсөг хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэн бэхжүүлэхийн чухлыг онцлов.