СПОРТЫН БАГА НААДМЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАМРАХ ХҮРЭЭГ ТЭЛЖ, ЖИЛ БҮР УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛАНА.
Пусан хотын Монгол оюутны холбооноос зохион байгуулсан “Спортын бага наадам” амжилттай болж өндөрлөлөө. Арга хэмжээг Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа нээж, Пусан хотод суралцаж буй оюутан спортын өндөр амжилт хүсэв.
Энэхүү наадам нь гадаад улсад амьдарч, суралцаж буй Монгол оюутнуудын хамтын ажиллагаа, эв нэгдлийг бэхжүүлэх, спортоор дамжуулан тэсвэр тэвчээр, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой зохион байгуулагдсан бөгөөд Пусан хотын Солонгос-Монголын соёл, спортын хамтын ажиллагааны холбоо, Солонгос-Монголын хамтын ажиллагааг дэмжих холбоо, мөн Солонгос-Монголын соёл, эдийн засгийн хамтын ажиллагааны холбоо дэмжиж ажиллав.
Нээлтийн арга хэмжээнд Архангай аймгийн “Бөх Билэгт” дэвжээний бөхчүүд хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Спортын бага наадмыг нийт 100 гаруй Монгол иргэд үзэж сонирхов.