БУРХАН БАГШИЙН МЭНДЭЛСЭН ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭНД УРИГДАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
2025 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсад Бурхан багшийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан Хунбобса хийдээс уламжлалт ёсоор өргөн дэлгэр арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээнд Пусан хотод суугаа гадаадын улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Пусан хотын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга, буддын шашинтнууд болон зочид төлөөлөгчдийн хамт 550 гаруй хүн оролцож, Бурхан багшийн мэндэлсний өдрийг хүндэтгэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэв.
Тус арга хэмжээнд Консул Ц.Жадамбаа оролцож, буддын шашны нийт нийт итгэгчдэд хүндэтгэл үзүүлэн, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн жилийн хүрээнд Хунбобса хийдтэй хамтран хийгдэж буй хамтын ажиллагааны талаар дурдаж, талархал илэрхийлэн мэндчилгээ дэвшүүллээ.
Бурхан багшийн мэндэлсэн өдөр нь энэрэл нигүүлсэл, амар амгалангийн утга учрыг сануулдаг дэлхий дахины нийт буддын шашинтнуудын хувьд чухал баярын нэг бөгөөд БНСУ-д жил бүр өргөн дэлгэр тэмдэглэж, шашин хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эв нэгдэл, энх тайвныг эрхэмлэхийг уриалдаг уламжлалтай юм.