МОНГОЛ СОЁЛЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.
Консул Ц.Жадамбаа БНСУ дахь Монгол Соёлын Төвийн дарга Ж.Баясгалан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. "Монгол Соёлын Төв" нь 2018 оноос хойш БНСУ-д үйл ажиллагаа явуулж, хүүхэд, оюутан, залууст боловсрол, соёлын чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн байна.
Уулзалтаар 7 дугаар сард зохион байгуулагдах БНСУ-ын Өмнөд бүсийн нэгдсэн Даншиг наадмын зохион байгуулалтын талаар хэлэлцэв.
Мөн тус улсад амьдарч буй, эх хэл, соёлоо мэдэхгүй өсч буй хүүхдүүдэд зориулсан сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцож, энэ хүрээнд Монгол Соёлын Төвөөс уг сэдвийг хөндсөн уран сайхны кино бүтээж байгаа бөгөөд энэхүү ажилд дэмжлэг үзүүлэх боломжийн талаар ярилцлаа.