СОЛОНГОС-МОНГОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ТООГ НЭМЭГДҮҮЛЭНЭ.
Солонгос-Монголын хамтын ажиллагааг дэмжих холбооны дарга И Сан Пу, дэд дарга И Сан Ху, нарийн бичгийн дарга И Сан Уг нарыг Консул Ц. Жадамбаа 3 дугаар сарын 20-нд хүлээн авч уулзав.
Тус холбоо нь нийт 120 гаруй гишүүнтэй бөгөөд Монгол Улсын алслагдсан аймаг, сумдад сайн дурын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.
Уулзалтаар хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, газрын ховор элементийн судалгаа болон хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.