images

ПУСАН ХОТЫН "БОЛОВСРОЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ"-ЫН ХӨТӨЛБӨРӨӨР ДАМЖУУЛАН САНХҮҮГИЙН ЧАДАМЖГҮЙ ШИЛДЭГ СУРАГЧДЫГ ДЭМЖИХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-03-24

23

Пусан хотод "Боловсролын аялал жуулчлал" хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Нанүги Ворлд ХХК-ийн захирал На Хэ Ра-г Консул Ц.Жадамбаа 3 дугаар сарын 20-нд хүлээн авч уулзав.

Пусан хотын Хэүндэ дүүрэг болон Аялал жуулчлалын агентлагтай хамтран хэрэгжүүлж буй энэ хөтөлбөр нь Монгол Улсын ЕБС-ийн сурагчдад БНСУ-ын их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа, сурах орчин нөхцөл, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг олгож, мөн Пусан хотоор аялах нэгдсэн хөтөлбөр юм.

Уулзалтаар хөтөлбөрийн хугацаа, хэрэгжилтийн цар хүрээний талаар санал солилцлоо. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хөтөлбөрт хамрагдах боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх асуудлаар анхаарал хандуулах хүсэлтийг тавьсан. Монгол Улсын ирээдүй болсон иргэдийн боловсролын асуудал дээр нээлттэй хамтарч ажиллахаар болов.