ДӨРВӨН БЭРХ” ЗАЛУУСЫН ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАНА.
Консул Ц.Жадамбаа "Дөрвөн бэрх” залуусын холбооны Пусан хот дахь салбарын Тэргүүн Б.Хатантөмөрийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар БНСУ-ын Хөдөлмөр, хүний эрхийн төв болон Солонгосын санхүүгийн аж үйлдвэрийн сангаас гадаад иргэдийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй гурван төрлийн төсөл, хөтөлбөрийг танилцуулав.
Энэ хөтөлбөр, үйлчилгээнд Вьетнам, Тайланд зэрэг улсын иргэд олноороо хамрагдаж, тус байгууллагаас олгож буй урамшууллыг хүртэж байгаа бөгөөд Монгол иргэдийг өргөнөөр хамруулах талаар санал солилцож, сургалт зохион байгуулах тал дээр хамтран ажиллахаар болов.