images

ДТГ-ЫН ДЭРГЭД МАГИСТР, ДОКТОРЫН ЗЭРЭГ ГОРИЛОН СУРАЛЦАГЧДААС БҮРДСЭН СУДЛААЧДЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ.

Үйл явдлын мэдээ

2025-03-27

23

Пусан хотын Дун-а Их сургуулийг Тээвэр логистикийн менежментийн Докторын зэрэг хамгаалсан Ц.Энхтөгсийг Консул Ц.Жадамбаа хүлээн авч уулзав.

Уулзалтаар Консулын тойрогт нарийн мэргэжлээр магистр, докторын зэрэг хамгаалсан оюутнуудаас бүрдсэн "Залуу судлаачдын судалгаа, мэдээллийн зөвлөл" байгуулах талаар санал солилцлоо.

Энэхүү зөвлөл нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Мега-14" төсөл болон томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан судалгаа хийх, БНСУ-ын туршлагыг судлах, Монгол улсад хэрэгжүүлэх боломжийг судлах зорилготой юм.

Ц.Энхтөгсийн хувьд Монгол Улсад тээвэр, логистикийн чиглэлээр ажиллаж байгаад энэ чиглэлээр мэргэжил дээшлүүлэх зорилгоор БНСУ-д докторын зэрэг хамгаалсан бөгөөд Монгол Улсад нэн хэрэгцээтэй хүний нөөц юм.