images

СУУГАА ОРНЫ ХУУЛИЙГ ЭХ ХЭЛЭЭР НЬ ИРГЭНД ТАЙЛБАРЛАЖ, ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛДЭГ БОЛОХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-03-28

25

Консул Ц.Жадамбаа Пусан хотын Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдал хариуцсан хэлтсийн дарга Ан Хёг болон Мэдээллийн аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Гу Сог У нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар суугаа орны онцлогоос хамаарч иргэн өөрөө эрх зүйн туслалцаа авах хүсэлт гаргасан тохиолдолд цагдаагийн газраас мэдээлэл өгч, Дипломат төлөөлөгчийн газраас эрх зүйн туслалцаа авах боломж нээгддэг болохыг Монгол Улсын иргэд мэддэггүйн улмаас тусламж, үйлчилгээг авч чадахгүй байх тохиолдол цөөнгүй гарч байна.

Иймд суугаа орны хэлийг ойлгодоггүй тухайн иргэнд хуулийн ойлголтыг эх хэлээр нь ойлгуулж, эрх зүйн туслалцаа авах боломжийг бий болгох талаар санал солилцов.

Цаашид иргэдийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх статистик тоон мэдээллийг тогтмол солилцох, “Хариуцлагатай аялцгаая-2” хөтөлбөрийн хүрээнд суугаа орны хуулийг Монгол иргэдэд сурталчилан таниулах, хууль зөрчихгүй байх талаар хамтарсан арга хэмжээ хэрэгжүүлэх талаар санал солилцов.