images

ХУНБОБСА ХИЙДИЙН ХАМБА ЛАМ ШИМ САНТАЙ СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦОВ.

Үйл явдлын мэдээ

2025-03-20

33

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Цагаан-Өвгөний Жадамбаа нь Хунбобса хийдийн Хамба лам Шим Сан-ны урилгаар тус хийдэд зочиллоо. Хунбобса хийд нь Монгол Улсын аймгууд болон Гандантэгчэнлин хийдтэй хамтран ажилладаг бөгөөд сүүлийн 15 жилийн хугацаанд олон буяны үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсаар иржээ. Тухайлбал, Монгол хүүхдүүдийг соёлын солилцооны хөтөлбөрөөр Пусан хотод аялуулах, Монгол Улсад мод тарих, мөн лам солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэн Гандантэгчэнлин хийдийн лам нарыг өөрийн зардлаар суралцуулах зэрэг олон чухал үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна.

Мөн Пусан хотноо жил бүр зохион байгуулагддаг “Монгол кино өдрүүд” арга хэмжээний хамтран зохион байгуулагч байгууллага бөгөөд Монгол Улс, Монгол иргэний төлөө үнэнч сэтгэлтэй хамт олон юм.

Консул Ц.Жадамбаа нь Хамба лам болон тус хийдийн гишүүдэд Монгол иргэдэд зориулан явуулсан буяны үйлсэд талархал илэрхийлж, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Консулын газрын зүгээс зохион байгуулах олон арга хэмжээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн Пусан хотын захиргаатай хамтран хэрэгжүүлж буй соёлын солилцооны хөтөлбөрийг цаашид өргөжүүлэн, уламжлал болгон зохион байгуулж, Монгол Улсын соёлыг сурталчилах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов.