images

МОНГОЛ УРАН БҮТЭЭЛЧДИЙН ҮЗЭСГЭЛЭН “ТЭГҮ” ХОТОД НЭЭГДЛЭЭ.

Үйл явдлын мэдээ

2025-03-13

55

Монгол Улсаас Пусан хотод суугаа Консул Цагаан-Өвгөний Жадамбаа, зураач Х.Эрдэнэ-Очир, фото зурагчин Х.Эрдэнэбулган болон Тэгү хотын соёл урлагийн төвийн музейн удирдлагын хорооны гишүүн, зураач Ким Гёол Сү нарыг хүлээн авч уулзав.

Уран бүтээлчид Солонгос Улс дахь хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ Тэгү хотод байрлах "Умуку арт галерей"-д нээлээ. Тус үзэсгэлэн нь "Нүүдэлчин" сэдвийн хүрээнд Говийн бүс нутгийг түшиглэн Монголын уудам нутаг, Монгол иргэдийн амьдрал ахуйг харуулсан 52 бүтээлээс бүрдэж байна. Уулзалтаар уран бүтээлчид өөрсдийн бие даасан үзэсгэлэнг Солонгос Улсад нээсэн явдалд баяр хүргэхийн зэрэгцээ уран зураг болон гэрэл зургаар Монгол орныг сурталчлах арга замын талаар мөн аялал жуулчлалын төв болсон Пусан хотын Хэүндэ далайн эрэг дээр Монгол үндэстний соёл, түүхийг харуулсан зургийн үзэсгэлэн зохион байгуулах талаар санал солилцов.