images

БНСУ-ЫН ГЭРЭЭНИЙ ЗАЛУУСЫН НЭГДЭЛ ТББ-ЫН ТЭРГҮҮН Ж.МӨНХЖАРГАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

Үйл явдлын мэдээ

2025-03-07

85

Монгол Улсаас Пусан хотод суугаа Консул Цагаан-Өвгөний Жадамбаа, БНСУ-ын Гэрээний залуусын нэгдэл ТББ-ын тэргүүн Ж.Мөнхжаргалыг хүлээн авч уулзав. Уулзалтаар тус Консулын газрын тойрог дахь Монгол иргэдийн дунд "Залуусын хөдөлмөрийн гараа ба тулгамдсан асуудал, шийдэл" сэдэвт уулзалтыг хамтран зохион байгуулах талаар ярилцав. Уг арга хэмжээ нь энэ оны 4 дүгээр сард зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн бөгөөд иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг илрүүлж, шийдвэрлэх гарцыг хамтдаа эрэлхийлэх юм. Түүнчлэн уг арга хэмжээний үеэр иргэдэд эрх зүйн зөвлөгөө өгөх, төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Явуулын консулын үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөв.
Арга хэмжээ нь гэрээт ажилчид төдийгүй БНСУ-д амьдарч буй бүх Монгол иргэдэд нээлттэй бөгөөд тэдэнд тулгамдаж буй асуудалд дэмжлэг үзүүлэх, амьдралын чанарыг сайжруулах зорилготой юм.