images

ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Үйл явдлын мэдээ

2024-12-25

18

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн арга хэмжээг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Консулын газраас зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд Консулын газрын тойрогт хамаарах Пусан, Тэгү, Үлсан, Гванжу, Өмнөд Кёнгсан, Умард Кёнгсан, Өмнөд Чолла зэрэг муж, хотууд дахь Монгол иргэдийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан төрийн бус байгууллага, холбоод болон суугаа орны гадаад иргэдийг дэмжих төвийн төлөөллүүд оролцлоо.

Арга хэмжээний үеэр Консулын газрын 2024 оны үйл ажиллагааны тайланг хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд танилцуулав.

Мөн суугаа орон дахь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, эх орныхоо түүх соёлыг сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулж, Консулын газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг зарим байгууллага, хувь хүмүүст "Талархлын бичиг" гардууллаа.

Энэхүү арга хэмжээг дэмжин хамтран ажилласан "МИАТ" ТӨХК-ийн Сөүл дэхь салбар болон "Эйр Пусан" ХК, Консулын тойрогт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоодын төлөөлөл Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.