ЧОНЖҮ ХОТЫН ЕСҮ ЭМНЭЛЭГТ ЗОЧЛОВ.
Консулын газраас Чонжү хотын Есү эмнэлэгт 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зочлон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Тус эмнэлэг нь 2002 оноос эхлэн манай улсын эмч, эмнэлгийн ажилтан 55 иргэнийг мэргэжил дээшлүүлэх урт хугацааны сургалтанд өөрийн зардлаар хамруулсан бөгөөд Чонжү хот болон ойролцоо бүс нутагт оршин суудаг эрүүл мэндийн даатгалтай үйлчилгээнд хамрагдах боломжгүй, хүнд өвчтэй 100 гаруй Монгол иргэнд эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүлж ирсэн байна.
Манай эмч нарыг мэдлэг ур чадвараа дээшлүүлэх боломжоор хангаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт оруулж буй хувь нэмэрт нь баярласнаа илэрхийлэн Консул Ц.Өнөрзаяа Есү эмнэлгийн захирал Шин Чүн Шиг-т “Талархлын бичиг” гардууллаа.
Энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн албан хаагчдад зориулсан мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлж, ковид19-өөс хойш завсарласан байсан сургалтын ажлыг дахин албан ёсоор эхлүүлэхээр хоёр тал харилцан тохиролцов.