СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Тус улсад үүсээд буй дотоодын улс төрийн асуудалтай холбоотойгоор Пусан хотын дараахь газар, байрлалуудад 2024.12.05-12.06-ны өдрүүдэд зохион байгуулалттай жагсаал цуглаан болохоор төлөвлөгдөж байгааг Пусан хотын Цагдаагийн газраас мэдэгдсэн тул иргэд Та бүхэн тухайн өдрүүдэд жагсаал цуглаан болох цаг, газруудыг аль болох холуур тойрч явахыг сэрэмжлүүлж байна.
1. Пусан хотын Сомёны худалдааны гудамжны Зүрхэн барималтай хэсэг - 12 дугаар сарын 5 болон 6-ны өдрүүдийн 17:00 цагт
2. Метроны "Пусаны Их Сургууль" буудлын 1, 3-р гарц - 12 дугаар сарын 5 болон 6-ны өдрүүдийн 17:00 цагт
3. Метроны "Сүён" буудлын 2-р гарц -12 дугаар сарын 5 болон 6-ны өдрүүдийн 17:00 цагт
ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР