ОЛОН УЛСЫН ОЮУТНУУДЫН СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР БОЛОХ “IYF WORLD CAMP 2024” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.
“Олон Улсын залуучуудын холбоо” (IYF)-ээс зохион байгуулсан “IYF World Camp 2024” арга хэмжээ 2024 оны 07 дугаар сарын 21-нээс 28-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Тус арга хэмжээний Нээлтийн үйл ажиллагаа 07 дугаар сарын 21-ний өдөр "Дэлхийн ирээдүй ба залуучууд соёлоороо нэгдэе" сэдэв дор Пусан хотын BEXCO-ын танхимд зохиогдож, Дэд консул Б.Билэгсайхан оролцов.
Уг арга хэмжээнд Монгол улсаас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчид оролцож туршлага судлав. Олон улсын залуучуудын холбоо (IYF) нь 2001 онд байгуулагдсан дэлхийн залуучуудын байгууллага бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд дэлхийн 32 орны 136 Их дээд сургуулийн захиралууд, боловсролын салбарын албан хаагчид оролцов.