ЭНЭТХЭГИЙН КИНО ФЕСТИВАЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ.
Пусаны кино ордон, БНСУ дахь Энэтхэгийн соёлын төв, Ханнарэй соёлын сан, Пусан хотын Энэтхэгийн төв хамтран “Энэтхэгийн кино фестиваль” 2024 оны 11 дүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд Пусаны кино ордонд зохион байгуулагдаж байна. Тус фестивалийн Нээлтийн арга хэмжээ 11 дүгээр сарын 28-ны өдөр болж Консулын газрын төлөөлөл оролцлоо.
Энэтхэгийн кино фестивалийн үеэр нийт 6 уран сайхны киног толилуулах бөгөөд Энэтхэгийн ёс заншлаас сэдэвлэсэн дээрх бүтээлүүдээр дамжуулан тус улсын соёл, уламжлалт өв, үнэт зүйл болон орчин үеийн дүр төрхтэй танилцах боломжтой гэв.
Арга хэмжээний үеэр Консул Ц.Өнөрзаяа Пусаны кино ордны захирал Ким Жин Хэ, Пусаны Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Ян Жэ Сан нартай дугуй ширээний уулзалт хийж, ирэх жил зохион байгуулагдах “Монгол кино өдрүүд” фестивалийн талаар санал, мэдээлэл солилцов.