images

DGIEA ТЭГҮ-УМАРД КЁНГСАН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОЛБООНЫ “2024 ОНЫ НӨХӨРЛӨЛИЙН ҮДЭШ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Үйл явдлын мэдээ

2024-11-29

55

DGIEA  Тэгү-Умард Кёнгсан Олон Улсын хамтын ажиллагааны холбооноос зохион байгуулсан “2024 оны Нөхөрлөлийн үдэш” арга хэмжээ 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Тэгү хотын Интер-Бурго зочид буудалд зохион байгуулагдаж уг арга хэмжээнд Консул Ц.Өнөрзаяа оролцов.

Дэлхий дахины эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг арга хэмжээ нь энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг арга хэмжээнд 4 орны Элчин сайд 12 орны 25 Дипломат төлөөлөгчид, Умард Кёнгсан мужийн захирагч, Тэгү хотын Дэд захирагч, Тэгү-Умард Кёнгсан Олон Улсын хамтын ажиллагааны холбооны 40 орны гишүүд зэрэг нийт 600 гаруй төлөөлөгчид оролцов.