images

"ПУСАН ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ 2024" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Үйл явдлын мэдээ

2024-11-10

53

Пусан хотын захиргаа болон “Пусан Илбу” хэвлэл мэдээллийн байгууллагаас хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 16 дахь удаагийн "Пусан Олон Улсын Эрүүл мэндийн үзэсгэлэн яармаг 2024" арга хэмжээ 11 дүгээр сарын 08-наас 09-ний өдрүүдэд Бэкско Олон Улсын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдав.


Тус арга хэмжээний Нээлтийн үйл ажиллагаанд Пусан хотын захиргааны асуудал хариуцсан дэд дарга И Жүн Син, Пусан Эрүүл мэндийн аж үйлдвэрийн холбооны дэд дарга Гү Жон Хы болон Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын удирдлага, албан хаагчдын төлөөлөл оролцов. 
Энэ удаагийн үзэсгэлэн яармаг нь ‘Глобал вэллнэсс, эрүүл мэндийн аялал жуулчлалын хот’ гэсэн сэдэв дор зохион байгуулагдсан бөгөөд 18 улсын 80 гаруй Их сургуулийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлэг зэрэг эрүүл мэндийн салбарын байгууллагууд оролцож 200 гаруй мэдээлэл, суртачилгааны павилон ажиллуулан өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулав.