images

“ТУРКИЙН ХИТЧҮҮД” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ.

Үйл явдлын мэдээ

2024-10-08

150

Хүн төрөлхтний түүхийн төмөр зэвсгийн үеийн соёл иргэншилд хамаарагдах “Туркийн Хитчүүд”-ийн тухай үзэсгэлэнгийн Нээлтийн арга хэмжээ 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Кимхэ хотын Үндэсний Музейд зохион байгуулагдав.

Нээлтийн арга хэмжээнд Кимхэ хотын дарга Хун Тэ Юун, Кимхэ хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ан Сон Хуан, Бүгд Найрамдах Турк Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Мурат Тамэр, Туркийн Чорум хотын дарга Адам Озель, Чорум хотын дэд дарга Альфер Захири, Туркийн Өргөмжит консул Жу Юүн Сү, БНСУ-ын музейн холбооны дарга Жу Хан Хы зэрэг төр засаг, соёлын зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн ба Пусан хотод суугаа Консулын газраас мөн оролцов.

Гаяагийн эртний олдворуудыг дэлхийн өвд бүртгүүлсний 1 жилийн ойг тохиолдуулан Кимхэ хотын захиргаа, Кимхэ үндэсний музей, Туркийн Чорум хотын захиргаа болон Туркийн Соёл, Аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэн нь 2025 оны 2 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.