images

БНСУ-ЫН ГҮМИ ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.

Үйл явдлын мэдээ

2024-10-06

79

БНСУ-ын Умард Кёнсан мужийн захиргаа болон Гүми хотын захиргаанаас хамтран Гүми Жэйл гадаад иргэдэд зөвлөгөө өгөх төвийн дэмжлэгтэйгээр жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Гүми хотод оршин суугаа гадаад иргэдийн 19 дэх удаагийн соёлын фестивал”-ийг 2024 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Гүми Нагдункан цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. 

Энэ удаагийн фестиваль нь “Гадаад иргэдийг үндэс угсаа, арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлахгүй эв нэгдэлтэй Гүми хот” гэсэн уриан дор зохион байгуулагдаж АНУ, Хятад, Вьетнам, Монгол Улс зэрэг нийт 14 орны 1000 гаруй гадаад иргэд оролцов.
Арга хэмжээний үеэр улс орнууд өөрсдийн үндэсний хувцас, уламжлалт урлагийн үзүүлбэр, үндэсний хоолны амталгааг зохион байгуулахаас гадна 14 орны соёлын сурталчилгааны асарыг ажиллуулан олон орны соёлыг нэг дороос таньж мэдэх боломжийг бүрдүүлж байв. 
Гүми хотод оршин суугч Монгол иргэд нь үндэсний хувцас, уламжлалт шагайн наадгай, нүүдэлчин соёлыг танин мэдүүлж, үндэсний гэр барьж тохижуулан эх орноо сурталчлан ажиллав.