images

ПУСАН ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БООМТЫН БАГА ХУРЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Үйл явдлын мэдээ

2024-09-25

187

Пусан Далайн Боомтын Захиргаанаас зохион явуулдаг 12 дахь удаагийн Пусан Олон Улсын Далайн Боомтын Бага хурлын нээлтийн арга хэмжээ 2024 оны 9 дугаар сарын 24-ний өдөр тус боомтын захиргааны хурлын танхимд зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ нь 9 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд 3 үе шаттайгаар үргэлжлэх юм.


Пусан Олон Улсын Далайн Боомтын Бага хуралд Монгол Улсыг төлөөлж Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны Бодлого, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн П.Оюун-Эрдэнэ, Төсөл болон Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Э.Оюун, Дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Т.Анхбаяр нар тус тус оролцож байна.
Энэ удаагийн бага хурал нь “Дэлхийг холбосон Олон улсын боомт” уриан дор 12 орны 32 мэргэжлийн судлаачид, илтгэгч нар оролцож олон улсын далай тээврийн томоохон асуудал, ирээдүйн хэтийн төлөвийн талаарх илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.