images

АЛДАРТ ЭХИЙН ОДОН

Мэдээлэл

2024-01-17

1083

“Алдарт эх”-ийн I, II дугаар зэргийн одон авах болзол хангасан БНСУ-ын Пусан, Тэгү, Гванжу, Ульсан хотууд болон Өмнөд, Умард Кёнгсан, Өмнөд Чолла мужуудад оршин суугаа эхчүүд дараах баримт бичгийг бүрдүүлж, 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн дотор Пусан хотод суугаа Консулын газарт авчирч өгнө үү. Үүнд:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл;

2. Өргөдөл гаргагч (ээж)-ийн иргэний үнэмлэхийн хуулбар;

3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар

(дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн);

4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);

5. Анкет

6. Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн I дүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх”-ийн II зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбарыг хавсаргах зэрэг болно.