images

ПУСАН ХОТЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ДАРГА ЖУ ЧАН ЮУНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

Үйл явдлын мэдээ

2024-01-08

1088

Пусан хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны Дарга Жу Чан Юун, “Сайхан сэтгэлт хүмүүс” ТББ-ын холбогдох албан хаагчдыг Консулын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Өнөрзаяа 2023 оны 01 дугаар сарын 08-ны өдөр Консулын байранд хүлээн авч уулзав.

Уулзалтаар тус холбооны үйл ажиллагаа болон Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийт тоо, эзлэх хувь, өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцов.

Пусан хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо нь анх 1987 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар нийт 360,000 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон ажиллаж байна. 

Тус байгууллагын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Монголын Пара Бочи”-ийн холбоонд хандивласан 5 ширхэг тэргэнцэрийг Пусан хотод суугаа КГ-т хүлээлгэн өгөв.

Холбооны хувьд бие бялдрын хөгжлийн бэрхшээл, тархины гэмтэл, хараа, сонсгол хэл яриа, оюуны хомсдол, аутизм, бөөр, зүрх, сэтгэцийн эмгэг, яс судас, амьсгалын зам зэрэг олон төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалан, нийгэмд тэгш эрхтэйгээр оролцох боломжийг ханган ажилладаг бөгөөд тус холбооны дор нийт 18 гишүүн байгууллага  үйл ажиллагаа явуулж байна.