images

“КИМ БЁН ЖҮН РЭДАСИ” ЭМНЭЛГЭЭС САЙН ҮЙЛСИЙН АЯНЫ ХҮРЭЭНД “ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХУВААЛЦЪЯ” ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ.

Үйл явдлын мэдээ

2023-12-18

1043

Ким Бён Жүн Рэдаси эмнэлгээс сайн үйлсийн аяны хүрээнд “Эмнэлгийн үйлчилгээг хуваалцъя” төслийн нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 12-р сарын 15-ны өдөр 17 цагт тус эмнэлгийн байранд зохион байгуулагдав.

Нээлтэд Консулын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Өнөрзаяа, тус эмнэлгийн Захирал Ким Бён Жүн, Эдийн засаг хариуцсан Дэд захирал Шин Жин Э, Менежмент төлөвлөлтийн хэлтсийн Дэд дарга Шим Хён Жин, Гадаад хамтын ажиллагааны хэсгийн дарга Ха Чол Вон болон Монгол Улсаас өвчтөн Энхтүвшин гэр бүлийн хамт, хөгжлийн замаар цуврал төслийн Ерөнхий продюсер Т.Нарантунгалаг нар оролцлоо.

Пусан хотын Пусанжин дүүрэгт байрлах Ким Бён Жүн Рэдаси эмнэлэг нь 17 жилийн түүхтэй хөлийн вений судасны өргөсөл оношилгоо эмчилгээний мэргэшсэн, дахилтгүй эмчлэх арга замыг баримтлан ажилладаг олон улсад магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг юм.

Тус эмнэлэг нь Олон Улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны “Эмнэлгийн үйлчилгээг хуваалцъя” төслийг 2019 оноос зохион байгуулдаг. Энэ удаагийн төсөлд Монголын “Тотал Ази” компанитай хамтран хөлийн вений судасны өргөсөл оноштой өвчтөнд үнэ төлбөргүй эмчилгээг хийж болон 12-р сарын 14-21-ний өдрийн хооронд Пусан хотын аяллыг хамтран зохион байгуулж байна.