images

ПУСАН ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БООМТЫН 11 ДЭХ УДААГИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ.

Үйл явдлын мэдээ

2023-11-29

164

         Пусан хотын боомтын захиргаанаас зохион байгуулдаг Пусан Олон Улсын далайн боомтын 11 дэх удаагийн бага хурал 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдаж нээлтийн үйл ажиллагаанд тус КГ-аас оролцлоо.

         Арга хэмжээнд Пусан хотын боомтын захиргааны Дарга Кан Жүн Сог, Боомтын удирдах албан хаагчид, Олон Улсын хамтран ажиллагч байгууллагын удирдлагууд, БНСУ-д суугаа 11 орны Элчин сайд, Консулын газрын төлөөлөгчид, дэлхийн ложистикийн мэргэжилтнүүд оролцов.

          Уг арга хэмжээ нь Пусан боомтын захиргаанаас 2013 онд анх зохион байгуудагдсан. Энэ удаагийн хурал нь "Их өөрчлөлтийн эрин үе, урагшлах зам" сэдвийн хүрээнд дэлхийн далай тээврийн зах зээл, нүүрстөрөгчөөс ангижрах, боомтын хөгжил, үр ашигтай ашиглалт, зах зээл зэрэг нийт 5 үндсэн хуралдаанаас бүрдэв.