images

ПУСАН ХОТОД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ "ХУРДАН" ЦЭГ БАЙГУУЛАГДЛАА

Үйл явдлын мэдээ

2023-03-23

947

ЦХХХЯ-ны Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулахаар “Хурдан” цэгийг тус Консулын газрын байранд байршууллаа. Иргэд үйлчилгээний оператороос 440 орчим төрлийн төрийн үйлчилгээ, киоск машинаас 73 төрлийн үйлчилгээг цаг алдалгүй, хурдан, шуурхай авах боломжтой боллоо.