images

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Сэрэмжлүүлэг

2023-08-04

1012

БНСУ-д зуны хэт халуун өдрүүд үргэлжилж, дунджаар өдөртөө 36 градусаас дээш, шөнөдөө 25 градусаас дээш халж байгаатай холбогдуулан тус улсын Цаг уурын газраас улс даяар анхааруулга болон сэрэмжлүүлэг мэдээллийг гаргаад байна. Иймд манай иргэд халуунаас шалтгаалсан өвчин хууч сэдрэхээс урьдчилан сэргийлж, шингэн зүйлс байнга хэрэглэх, гадаа ажилладаг бол малгай, хамгаалах хэрэгсэл хэрэглэх, онцын шаардлагагүй бол өдрийн 12-17 цагийн хооронд гадаа гарахгүй байхад анхаарна уу.

Мөн амралтын өдрүүдэд далай тэнгис, голын эрэгт амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байж, гол усны аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах арга хэмжээ авахыг сэрэмжлүүлж байна.

 

КОНСУЛЫН ГАЗАР