СЭРЭМЖЛҮҮЛЭГ
БНСУ-ын Гамшгаас хамгаалах аюулгүй байдлын газраас Солонгосын хойгийг чиглэн ирж буй “Канүн” хүчтэй хар салхинаас иргэдээ урьдчилан сэргийлэхийг анхааруулж, гамшгаас сэргийлэх байдлыг орон даяар 2-р зэрэгт шилжүүлэх арга хэмжээ авч байна.
Энэ сарын 8-ны өдөр Канвон мужийн Ёндун, Кёнбүгийн хойд хэсэг буюу Дунхэ орчмоор их хэмжээний аадар бороо орж, харин 8 дугаар сарын 9-ний өдрөөс 11-ний өдрийн хооронд орон даяар их хэмжээний бороо орохыг анхааруулж байна.
Мөн энэ өдрүүдэд далайн эрэг орчмын газар, аялал зуучлалын ресорт зэрэг газруудаар аялахгүй байхыг сануулж байгаа тул иргэд Та бүхэн анхаарал, болгоомжтой байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах, гар утсанд ирж буй сэрэмжлүүлэх мессежийг анхааралтай харж, харсалхины дэгдэлтийн үед онцын шаардлагагүй бол гадуур зорчихгүй байх, голмөрөн, далайн эрэг орчмоор явахгүй байх, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий аюултай бүсээр зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Иргэд болзошгүй үер усны аюулд өртөх, гамшгийн үед холбоо барих яаралтай тусламж 119, гэмт хэргийн дуудлага 112, санал гомдол мэдүүлэх 110, гамшгаас хамгаалах ерөнхий газрын 044) 205-1542~3 дугаар болон Консулын газрын 051-465-9996, 010-5339-6090 шуурхай дугаарт тус тус холбогдож мэдэгдэнэ үү.
МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР