images

МОНГОЛ УЛСЫН КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ БОЛОН ПУСАН ХОТЫН ХАННАРЭ СОЁЛЫН САН ХООРОНДЫН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Үйл явдлын мэдээ

2023-10-09

1090

 

Тус Консулын газраас Монгол улсын Кино урлагийн зөвлөл болон Пусан хотын Ханнара соёлын сан хоорондын нөхөрсөг уулзалтыг 10 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулав.

Уулзалтаар 2024 онд Пусан хотноо "Монголын кино өдрүүд" арга хэмжээг хамтран зохион байгуулах тухай асуудлыг ярилцав. Уулзалтанд Ханнара Соёлын сангийн Тэргүүн Шим Сан, Консулын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Өнөрзаяа, Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал, Соёлын яамны Хуулийн хэлтсийн дарга С.Батцэцэг, Дархан-Уул аймгийн Соёл урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ, Гадаад харилцааны хэлтсийн ажилтан Г.Номин-Эрдэнэ нар оролцов.

"Монголын кино өдрүүд" арга хэмжээг ирэх оны 2 дугаар сар буюу Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулахаар талууд тохиролцов.