images

“КЁНБУГ ХУРДНЫ ЗАМ ПУСАН ХОТ РУУ ЧИГЛЭСЭН” НЬ СЭДЭВТ ҮЗВЭРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Үйл явдлын мэдээ

2023-10-12

1065

Пусан хотын Үндэсний музейд "Кёнбуг хурдны зам Пусан хот руу чиглэсэн" нь сэдэвт үзвэрийн Нээлтийн арга хэмжээнд Консулын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Өнөрзаяа 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр оролцож, баяр хүргэв.

Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Пусан хотын Намгү дүүргийн Захирагч Ун Ин Тэг, Солонгосын авто зам корпорацийн Олон нийттэй харилцах албаны захирал И Жон Вон, Пусаны Урлаг, соёлын байгууллагуудын холбооны дарга У Сү Ён, Пусан хотын Захиргааны Соёлын өвийн хэлтсийн дарга Кү Сүн Бүн, Үндэсний далай музейн захирал Ким Тэ Ман, Кимхэ хотын Үндэсний музейн захирал Юүн Хён Вон, Үльсан хотын музейн Чу Кюү Сон гэх зэрэг 40 гаруй төлөөлөл оролцов.

Кёнбү хурдны зам нь Сөүл хотын Сочү  дүүргийн Янжу хорооноос эхлээд Пусан хотын Кимжон дүүргийн Гусон хороо хүртэл үргэлжилсэн нийт 428 км урттай юм. Замын ажил 1968 оны 2 дугаар сарын 01-ний өдөр эхэлсэн бөгөөд 1970 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ашиглалтанд орсон ба 2 чиглэлд 4 эгнээтэй замыг бүтээн байгуулжээ. Кёнбү хурдны зам нь төсөв хөрөнгө дутмаг мөн мэргэжлийн бус 8 сая 900 мянган хүний хүч хөдөлмөрөөр 2 жил 5 сарын хугацаанд бүтсэн түүхтэй юм.