images

БНСУ-ЫН ЧАНГВОН ХОТЫН МАМФ 2023 ОЛОН УЛСЫН СОЁЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Үйл явдлын мэдээ

2023-10-23

1201

БНСУ-ын Өмнөд Кёнсан мужийн Чангвон хотноо жил болгон уламжлан зохион байгуулдаг 18 дах удаагийн "МАМФ 2023" Олон улсын соёлыг арга хэмжээ Юнжи цэцэрлэгт хүрээлэнд 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдав.

Уг арга хэмжээг Чангвон хотын захиргаа, Өмнөд Кёнсан мужийн дэмжих төв болон тус хотын соёлын төвөөс хамтран зохион байгуулсан бөгөөд МУ-аас БНСУ-ын Сөүл хотод суугаа ЭСЯ-ын Түр хамаарагч Ж.Оюунбаатар болон Пусан хотын Консулын үүргийн түр орлон гүйцэтгэгч Ц.Өнөрзаяа, Булган аймгийн Засаг Дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй албан хаагчид оролцов.

 

Уг арга хэмжээнд Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээгчид Монголын үндэсний язгуур урлагаас тоглож сонирхуулан, үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, улс орны онцлогийг харуулсан харуулсан баярын жагсаал, үзэсгэлэн худалдаа, соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдав.