images

КОНСУЛЫН ГАЗАРТ ТӨРИЙН БАНК ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ

Үйл явдлын мэдээ

2023-09-29

1078

Төрийн банкны Бүгд Найрамдах Солонгос улс дахь төлөөлөгчийн газраас 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус Консулын газрын байранд банкны үйлчилгээг үзүүллээ.

Алслагдсан газраас банкны үйлчилгээг тэр бүр авч чаддаггүй иргэдэд хүрч үйлчлэх зорилготой энэхүү арга хэмжээнд иргэдэд  банкны үйлчилгээтэй холбоотой мэдээлэл өгөх, данс нээх, данс хаалгах, дансны лимит өсгөх, хүүхдийн хадгаламжийн данс нээлгэх, интернэт банкны эрх нээлгэх, эрх сэргээх зэрэг банктай холбоотой үйлчилгээг нэг дор үзүүлэв.