images

ЗХАНЗХ (NEAR)-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

Үйл явдлын мэдээ

2021-05-18

954

Умард Кёнсан мужийн Пухан хотод байрладаг Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбооны Хэрэг эрхлэх газарт Консул Ц.Өнөрзаяа зочилж, үйл ажиллагаатай нь танилцан Монгол улс болон ЗХАНЗХ-ны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтанд Хэрэг эрхлэх газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ, Монгол талыг хариуцсан ажилтан Л.Хишигжаргал, Монгол улсын орон нутгуудыг хариуцсан төлөөлөгч Б.Мөнхцэцэг, КГ-ын ажилтан Б.Дөлгөөн нар байлцав. 2005 онд байгуулагдсан тус олон улсын байгууллагын үндсэн зорилго нь Зүүн Хойд Азийн бүс нутгийн захиргааны байгууллагуудын харилцан ойлголцол, тэгш эрхэнд суурилсан харилцаа, хамтын ажиллагааны сүлжээг бий болгож дэлхийн энх тайвны үйлсэд хувь нэмрээ оруулах юм.

Энэхүү байгууллагад Хятад, Өмнөд Солонгос, Монгол, Хойд Солонгос, ОХУ зэрэг 6 улсын 78 орон нутгийн захиргааны байгууллага гишүүнээр элссэн байна. Манай улсын хувьд нийслэл Улаанбаатар хот, 21 аймгийн захиргаа гишүүнээр элсэн орсон. 2020 онд Монгол улсын 15 аймгийн Засаг дарга нарын уулзалтыг зохион байгуулсан байна.

Дэлхий нийтийг түгшээсэн Ковид-19 цар тахлын үед олон арга хэмжээ цуцлагдаж, улс хооронд зорчих боломжгүй байгаа ч гэсэн онлайн хэлбэрээр хурал зөвлөгөөн зохион байгуулж, нутгийн захиргааны байгууллага хоорондын харилцаа холбоог өрнүүлэх ажлаа гүйцэтгэж байгаагаа Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ дурдаж байлаа.