images

ХЭҮНДЭ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГАТАЙ УУЛЗЛАА.

Үйл явдлын мэдээ

2021-03-23

997

Консул Ц.Өнөрзаяа БНСУ-ын Пусан хотын Хэүндэ дүүргийн Цагдаагийн газрын дарга Ким Ён Ильтэй уулзав. Пусан хотод суугаа Консулын газар нь Хэүндэ дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг ба Консулын газрын аюулгүй байдлыг тус байгууллага хариуцан, хамтран ажилладаг юм.

Консулын зүгээс хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, гэмт хэргээс Монгол иргэдийг урьдчилан сэргийлэх асуудал дээр хамтран ажиллах саналтай байгаа илэрхийллээ.