images

ПУСАН ХОТЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНД ЗОЧЛОВ

Үйл явдлын мэдээ

2021-03-03

1001

Консул Ц.Өнөрзаяа, Пусан хотын Олон улсын хамтын ажиллагааны сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жун Пилтэй 3 дугаар сарын 3-ны өдөр уулзаж, тус сангийн үйл ажиллагаатай танилцав. Уулзалтын эхэнд Консул Ц.Өнөрзаяа, Пусан хотын Олон улсын хамтын ажиллагааны сангаас манай улсад үзүүлдэг хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагаанд нь талархал илэрхийллээ.

Тус сан нь "Хилийн чанад дахь сайн үйлсийн аян" арга хэмжээг 2017 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа ба Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн зарим цэцэрлэгүүдэд тусламж үзүүлж ажиллаж байгаа юм. Мөн 2020 оны 11 сард Пусан хот дахь Консулын газраар дамжуулан 35,000 хос эмнэлгийн зориулалттай бээлий хандивласныг ЭМЯ-д хүргүүлсэн билээ.