images

ТАС ШУВУУГ ХАМГААЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОГДОВ

Үйл явдлын мэдээ

2021-02-18

994

Жил бүрийн намрын сэрүүн цагаар манай орноос Солонгос орныг зорин 2000 гаруй тас шувуу ирж өвөлжөөд хавар дулаарахаар буцдаг. Эдгээрийн 800 гаруй нь Гёнгнам мужийн Гусон сумын нутагт ирдэг ба сумын иргэд жил бүр эдгээр шувуудыг хооллох, эмчлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулсаар иржээ.



Энэ удаад тус сумын захиргаанаас Тас шувууг хамгаалах өдөрлөгийг зохион байгуулж, БНСУ-ын Байгаль орчны яам, Соёлын өвийн газар, Нагдун голын сав газрын байгаль орчны газар, Монгол улсаас Пусан хотод суугаа Консулын газар, Пусан хот дахь Монгол улсын Өргөмжит консулын газар зэрэг байгууллагууд уригдан оролцлоо.

 


Мөн энэ үеэр Монгол улсаас ирсэн Тас шувууг хамгаалах тухай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах арга хэмжээ болж Гусон сумын захиргаа, Соёлын өвийн газар, Нагдун голын сав газрын байгаль орчны газар, Пусан хот дахь Өргөмжит консулын газар зэрэг байгууллагууд гарын үсэг зурлаа.