images

"МОНГОЛЫН СОЁЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ТӨВ" ТББ-ЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2021-02-17

983

Тэгү хотод байрладаг "Монголын соёл, эдийн засгийн төв" ТББ-ын дарга Нам Сан Дэ тус Консулын газарт зочилж, өөрийн байгууллагын тухай танилцуулан цаашид хийх ажлын талаар санал солилцов.

Тус ТББ нь 2019 оны 11 сарын 29-нд нээлтээ хийсэн бөгөөд үндсэн зорилго нь БНСУ болон Монгол улсын соёл эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, хоёр орны орон нутгийн соёл урлагийн сайн дурын үйл ажиллагаанд оролцох, мэдээлэл судалгаа хийх зэрэг юм.

Цаашид Тэгү хот болон ойролцоо газруудад оршин суух Монгол иргэдийг дэмжих, туслах, соёл, танин мэдэхүйн олон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.