images

АЛДАРТ ЭХИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

Үйл явдлын мэдээ

2021-02-05

939

АЛДАРТ ЭХИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

“Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авах болзлыг хангасан, хилийн чанадад оршин сууж буй иргэдэд одонг Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн билээ.

Иймд “Эхийн алдар” одон авах болзлыг хангаж буй эхчүүд дараах материалыг бүрдүүлж, энэ оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор Монгол Улсаас Пусан хотод суугаа Консулын газарт ирүүлнэ үү.

Үүнд:

1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан)

2. Эхийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар

3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар

4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг 3 нас хүрэхээс өмнө үрчилж авсан байх)

5. Анкет зэрэг болно.

Жич: Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбараа мөн ирүүлнэ.

Лавлах утас: 051-465-9996

ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР