1. Хэрэв иргэн та КГ-т өөрийн биеэр ирэх боломжгүй бол бичиг баримтаа КГ-ын хаягаар шуудангаар явуулж болно.

Шуудан илгээх хаяг:

415-622-4000

2. Шуудангаар бичиг баримт илгээхээс өмнө бүрдүүлэх материалд заагдсан бичиг баримтыг зохих ёсоор бүрэн бүрдүүлсэн эсэхийг шалгах.

3. Үйлчилгээний хураамжийн money order хийсэн эсэхийг шалгах. Бэлэн мөнгө хийж болохгүй.

4. Бичиг баримт илгээхдээ USPS, FedEx, UPS зэрэг шуудан хаана явааг хянах үйлчилгээтэй (Tracking service)  компаниудыг сонгохыг зөвлөж байна.

5. Хэрэв паспорт, буцах үнэмлэх, төрсний гэрчилгээ, баталгаат орчуулга зэрэг бичиг баримт буцааж авахаар бол буцах төлбөр төлсөн буцах дугтуйг дотор нь хийж явуулах, тухайн шуудангийн Certified Mail үйлчилгээг хэрэглэх. Эдгээр бичиг баримт нь үнэт цаас тул буцаан авах дугтуй нь хатуу, усанд норохооргүй байвал зохимжтой.

6. Буцах дугтуйн дээрээ  хүлээн авах хаяг, гар утасны дугаараа бичих шаардлагатай.

7. Хэрэв та тухайн хаягнаасаа нүүх бол КГ-тай утсаар болон и-мэйлээр холбогдож мэдэгдэх.

8. Баталгаагүй шуудангаар илгээсэн бичиг баримт алдагдсан  тохиолдолд КГ хариуцлага хүлээхгүй.