Гадаад паспортын хугацаа сунгуулах

БНСУ-д байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортын хүчинтэй хугацаагаа сунгуулах тохиолдолд паспортын хүчинтэй хугацаа дуусахаас  1-2 сарын өмнө сунгуулах хүсэлтээ КГ-т тавих бөгөөд дараахь материалыг бүрдүүлж шуудангаар илгээх, эсхүл өөрийн биеэр авчирна:

1. Паспортын хугацаа сунгалтын хуудас

2. Паспорт

3. Хураамж

Зөвлөмж: Гадаад паспортыг 1-ээс 5 жилийн хугацаагаар зөвхөн 2 удаа сунгах боломжтой учраас паспортоо удаан хугацаанд ашиглахын тулд аль болох урт хугацаагаар сунгуулж байхыг зөвлөж байна. Түүнчлэн2002 оны 11 дүгээр сараас өмнө олгогдсон буюу хуучин гадаад паспортыг сунгахгүй тулийм паспорттай иргэд шинээр паспорт авах шаардлагатай.