КОНСУЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотод суугаа Консулын газрын цахим хуудсанд тавтай морилно уу.

Консулын газрын үйл ажиллагааны эрхэм зорилго нь өөрийн хамаарах тойрогт амьдарч буй Монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хэрэгцээтэй төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд оршиж байна.

Үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, иргэддээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх үүднээс цахим хуудсыг тогтмол шинэчилж, хүртээмжтэй болгоход анхаарч ажиллах болно.

Манай Консулын газар иргэн Танд нээлттэй байж, ажил үйлсэд тань дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэхийн ялдам Танд хамт олныхоо өмнөөс болон хувиасаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,                                                                    
Доньжчимбуугийн Бямбадорж /Консул/