Консулын газрын хаяг, Цагийн хуваарь

 

БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар

Consulate of Mongolia in Busan, Republic of Korea

Хаяг: 11Haeun-adero 774 beon-gil, Haeundae-gu, Busan. 48104. Republic of Korea

Утас : 051-465-9996

Факс : 051-465-9997

Цахим шуудан : busan@mfa.gov.mn

 

      (주)부산 몽골 총영사관


주소:
부산광역시 해운대구 해운대로 774번길11 해천빌딩 5 층

전화 : 051-465-9996

팩스 : 051-465-9997

메일주소 : busan@mfa.gov.mn

 

 

   Консулын газрын ажлын цагийн хуваарь

 

Ажлын өдрүүдэд:    Даваа – Баасан    09:00 – 12:00    13:30 – 18:00

Амралтын өдөр:      Бямба гариг бүр    10:00 – 12:00   13:30 – 16:00

 

Ням гараг болон Монгол Улсын тэмдэглэлт баярын өдрүүдэд,

КГ-ын дотоод журмын дагуу амарна.

 

 НИЙТЭЭР АМРАХ БАЯРЫН ӨДӨР / Иргэд хvлээн авах хуваарь
Консулын газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дараахь нийтээр амрах баярын өдрүүдэд тогтмол амрах болно.
1. Шинэ жил: нэгдүгээр сарын 1
2. Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2
3. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8
4. Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1
5. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11,12,13
6. Улс тунхагласны баяр: арван нэгдүгээр сарын 26.
Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр шилжүүлж болдог бөгөөд Засгийн газраас ийнхүү шийдвэрлэсэн тохиолдолд тухайн шийдвэрийг Консулын газар дагаж ажиллах болохыг үүгээр Та бүхэнд уламжилж байна.

Тайлбар: Хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Дипломат төлөөлөгчийн газрын ажил, амралтын цагийг Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, Дипломат албаны тухай хуулиар тогтоодог. Тодруулбал нэг долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл, нэг өдрийн цагийн үргэлжлэл нь 8 хүртэл байдаг бөгөөд энэ хуваарийг Консулын газар үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон Даваа-Баасан гаригт 09.00-18.00 цагийн хооронд ажиллаж байгаа болно.
Үүнээс гадна суугаа орны нөхцөлд тохируулан Дипломат төлөөлөгчийн газрын ажиллах цагийн хуваарийг өөрчилж болдог зохицуулалттай.