ПУСАН ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГАТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа, Пусан хотын Цагдаагийн газрын дарга И Кью Мүнтэй уулзалт хийн, санал солилцов. Уулзалтаар тус хотод оршин суугч Монгол иргэдийн аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ярилцсан бөгөөд сүүлийн үед гадаадын иргэдийн ихээр өртөх болсон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамтарсан сургалт зохион байгуулах талаар тохиролцов.