ӨМНӨД ЧОЛЛА МУЖИЙН ГУАНЖУ ХОТОД СУУГАА ИРГЭДДЭЭ КОНСУЛЫН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛ, БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотод суугаа Консулын газар болон БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, БНСУ дахь Төрийн банк, ХААН банкны төлөөлөгчийн газартай хамтран Өмнөд Чолла муж, Гуанжү хотод оршин сууж буй Монгол иргэдэд 10 дугаар сарын 30-ны өдөр Консулын болон нийгмийн даатгал, санхүүгийн үйлчилгээ хүргэх ажлыг зохион байгуулав.

Иргэдэд зориулсан цогц үйлчилгээ үзүүлэх ажилд хамтран ажилласан дээрх байгууллагууд болон халдвар хамгааллын горимд нийцсэн үйлчилгээний байр, техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн Монголын соёлын төвийн захирал Ким Мёнг Гүн захиралтай хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР